WEGO GROUPГурван чиглэл. Нэг WEGO.Миний аялал
WEGO / НУУЦЛАЛ

Таны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

Үйлчилгээний хүсэлт

Таны нэр, утас, сонголтоор өгсөн имэйл болон хэрэгцээний мэдээллийг зөвхөн хүсэлтийг тодруулах, үнийн санал бэлтгэх, тантай холбогдох зорилгоор хадгална. Админы эрхтэй ажилтан үзнэ.

Entertainment-ийн утасны бүртгэл

Бүртгүүлэхэд таны зөвшөөрлөөр утасны дугаарыг Verify.MN-д дамжуулж, дугаарын эзэмшлийг баталгаажуулна. Та 144773 дугаарт SMS илгээх бүрд 150₮-ийг утасны данснаасаа төлнө. Баталгаажуулах хүсэлт 5 минут, нэвтэрсэн cookie 7 хоног хүчинтэй. Нэвтрэлтийн нууц токены зөвхөн hash-ийг серверт хадгална. Браузерын гарах товчоор нэвтрэх эрхээ хүчингүй болгоно. Сонгосон эвентийн бүрэлдэхүүнийг localStorage, эвентийн нооргийг sessionStorage-д хадгална. Каталог нийтэд нээлттэй; хүсэлт, хувийн үнийн саналд баталгаажсан бүртгэл шаардана.

Аяллын төлөвлөгөө

Хадгалсан төлөвлөгөөг сервер дээр байршуулж, хандах нууц эрхийг энэ браузерын localStorage-д хадгална. Төлөвлөгөө 90 хоногийн дараа нээгдэхгүй. Браузерын өгөгдлийг арилгавал хандах эрхээ алдаж болно. Энд паспорт, төлбөрийн картын мэдээлэл оруулахгүй.

eSIM захиалга

eSIM-ийн захиалгад утас, сонгосон багц, төлбөрийн төлөв, шаардлагатай хүргэлтийн мэдээлэл боловсруулагдана. Төлбөрийг банк болон QPay-ийн сувгаар шалгана. Банкны нууц үг, картын мэдээлэл энэ сайтад оруулахгүй.

Өгөгдөл засах, устгах хүсэлт

Холбоо барих хэсгээр хүсэлт гаргаж болно. Өөрийн хүсэлтийн дугаарыг мэдэгдэнэ. Хуулиар хадгалах шаардлагатай төлбөрийн баримтын мэдээлэл тусдаа нөхцөлтэй.

Гаднын үйлчилгээ

Google Maps болон албан аялал жуулчлалын сайтын холбоос нээвэл тухайн үйлчилгээний нөхцөл үйлчилнэ. Бодит сэтгэгдлийн сан хараахан холбогдоогүй.