Туршилтын горим: төлбөр бодитоор хийгдэхгүй, гарсан eSIM ажиллахгүй. Төлбөрийн систем холбогдмогц жинхэнэ болно.
← Бүх улсГвиней eSIM
Түгээмэл асуулт — Гвиней eSIM
Миний утас eSIM дэмждэг үү?
iPhone XS/XR (2018)-аас хойшхи бүх iPhone, Samsung Galaxy S20/Note 20/Z Flip-ээс хойш, Google Pixel 3-аас хойш дэмждэг. Утас carrier-lock-гүй (Монголын дурын оператор ажилладаг) байх ёстой. Settings → Cellular → Add eSIM гэсэн сонголт байвал дэмждэг.
Хэрхэн суулгах вэ?
Төлбөр ормогц QR код гарна. Wi-Fi-тай үедээ, Монголоос гарахаас өмнө QR-ыг уншуулж (эсвэл iPhone дээр нэг товчоор) суулгана. Суулгасны дараа очсон улсдаа Cellular Data-г шинэ eSIM болгож, Data Roaming-оо асаана.
Хэзээ идэвхжих вэ, хоног хэзээнээс тоологдох вэ?
Суулгасан даруйдаа биш — Гвиней-д очиж сүлжээнд холбогдмогц идэвхжинэ. Багцын хоног тэр мөчөөс тоологдоно. Тиймээс явахаасаа хэд хоногийн өмнө авч суулгасан ч хоног алдахгүй.
Утасны дугаар өгөх үү? Дуудлага хийж болох уу?
Эдгээр нь зөвхөн дата (интернэт) багц — дугаар өгөхгүй, энгийн дуудлага/SMS хийхгүй. Монголын SIM-ээ хэвээр үлдээж (дуудлага, SMS хүлээж авах) интернэтээ eSIM-ээр авна. Facebook, WhatsApp, Viber дуудлага бүгд ажиллана.
Багц дуусвал яах вэ?
Дата эсвэл хоног дуусахад холболт зогсоно. Дахин шинэ багц аваад суулгана — ихэнх багцыг аялалынхаа дундуур ч авч болно.
Төлбөрөө яаж төлөх вэ?
QPay — Монголын бүх банкны апп (Хаан, Голомт, ХХБ, Хас, Төрийн банк …) болон QPay хэтэвчээр QR уншуулж төлнө. Төлбөр ормогц eSIM хэдхэн секундэд гарна.